15 Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж, Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
15 Бурхан тэдгээрийг хэрхэн томилж, Үүлсээ хэрхэн гялбуулдгийг та мэдэх үү?
Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.
Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг. Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ? Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?