22 Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ. Түүн шиг багш хэн бэ?
22 Харагтун, Бурхан хүч дотроо өргөмжлөгджээ. Харин Түүн шиг багш хэн бэ?
Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад хэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?
Хаанчлал хийгээд аймшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
Үзэгтүн, би чамд хэлье, үүнд чи буруутаж байна. Учир нь Бурхан хүнээс агуу билээ.
Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.
Та Өөрөө надад заасан учир Би Таны тогтоолуудаас гажаагүй.
Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
Харин Бурхан бол Шүүгч юм. Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
Үндэстнүүдийг гэсгээдэг, Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?
Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг, Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!
ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ.
Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.
Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.
“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Та хүмүүсээс хөөгдөж, таны орших газар хээрийн араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг та ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөнө.
чи хүмүүсээс хөөгдөж, чиний орших газар хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг чи ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөх болно” гэв.
Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.
Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
“Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.
Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм.