2 Намайг жаахан хүлээгээч, Бурханы төлөө хэлэх зүйл илүү их бий гэдгийг би чамд үзүүлье.
2 —Намайг жаахан хүлээгээч, Бурханы төлөөх үгс надад их буйг харуулъя.
Тэвчин байж намайг яриулцгаа. Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.
Тэгээд Елиху үргэлжлүүлэн —
Би мэдлэгээ алс холоос авч, шударга зөв байдлыг Бүтээгчдээ хамааруулна.
Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.
Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч байх болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.
Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.
Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ.
Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин байж хүлээн аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.