5 Учир нь Иов хэлэхдээ “Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.
5 Иов хэлэхдээ “Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөд би та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.
Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
Эрхийг минь хассан Бурхан болоод сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав. Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.
Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.
“Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
Юу нь зөв болохыг өөрсдөдөө сонгоцгооё. Юу нь сайн болохыг өөрсдийнхөө дотор мэдэцгээе.
Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.
Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
“Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа?