30 Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй, ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.
30 Сүсэг бишрэлгүйчүүдийг эс ноёрхуулахын тулд, Хотол түмнийг урхинд орох вий гэсэндээ ингэдэг юм.
Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм.
Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.
Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү? Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
Хэн нэгэн нь Бурханд “Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.
Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.
Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.
Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.
Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.
Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.
Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг. Тийм учраас Би та нарыг сүйрүүлж, оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.