Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 34:21 - Ариун Библи 2004

21 Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.

Onani mutuwo Koperani




Иов 34:21
18 Mawu Ofanana  

Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв.


Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.


Танд махан нүд байдаг уу? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?


Тэрээр хуурамч хүмүүсийг таньж, гэм бурууг хардаг бөгөөд түүнд санаа тавихгүй гэж үү?


Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.


Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөд Та нүглийг минь ажиглахгүй байна.


Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Тэрээр миний замуудыг харж, бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?


Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.


Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.


ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.


ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.


Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.


Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд Миний нүүрнээс нуугдаагүй, гэм буруу нь ч Миний мэлмийнээс далдлагдаагүй.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.


Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг. Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa