13 Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ? Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
13 Дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн бэ? Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?
Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.
Хэн Түүнд замыг нь тогтоож, хэн “Та буруу үйлдэж байна?” гэж хэлсэн юм бэ?
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.