4 Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
4 Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд Надад амийг Төгс Хүчит Нэгэний амьсгал өгдөг билээ.
ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.
Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ. Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан, хэрэгсэхгүй болгож, хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд
Гэтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг. Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.