22 Тэгээд түүний сэтгэл нүхэнд, түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.
22 Ийнхүү тэрээр нүхэндээ, амь нь үхэл учруулагсдад ойртдог ажээ.
Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон —Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.
Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс, түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.
Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ” гэх болно.
Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.
Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.
Хүний үйлсийн тухайд Таны уруулын үгийн дагуу Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.
ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан. Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.
ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.
“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.
Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.
Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм.
Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.
ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.