19 Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
19 Өвчин шаналлаар тэд орондоо хэвтэж Үргэлжийн тэмцэлдээнд яс нь янгинан шийтгэгддэг.
Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.
Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав.
Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.
Би хорон муу хүний эрүүг хугалж, амнаас нь олзыг нь булааж авдаг байв.
Шөнөөр миний яс хатгагдаж, өвчнүүд минь амраахгүй байна.
Хэвтэхдээ би “Хэзээ би босох бол доо?” хэмээн бодовч шөнө үргэлжилсээр байх бөгөөд үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.
Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг, Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!
Учир нь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ.
Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.
Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм.
Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.