21 Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.
21 Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.
Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.
Хэрэв та нар нууцаар тал засдаг бол, Тэр та нарыг заавал залруулна.
Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
Тайтгарахын тулд намайг яриулаач. Би уруулаа нээж, хариу хэлье.
Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.
Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөд уруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.
Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.
Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Хорон муу хүнд тал засна вэ? Села
Эдгээр нь ч гэсэн мэргэн хүмүүсийн үгс юм. Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш.
Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.
“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.
Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ.
Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэсэн.
Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.