8 миний тарьсныг өөр хүн идэж, тариа минь үндсээрээ сугараг.
8 Тарьсан минь өөр хүний хоол болог, Тийм ээ, цухуйх үр тариа минь үндсээрээ сугараг.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй. Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.
Тэд талбайгаас хог хаягдлаа түүж, хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.
Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.
Чи тариалах боловч хураахгүй. Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.
Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна.
Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.
Тэд чамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.
Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.