16 Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж, эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,
16 Хэрэв ядуусыг би хүслээс нь татгалзуулж, бэлэвсэн эмэгтэйн нүдийг цөхрөлд учруулж,
Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөд шударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Миний нүд Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэд Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.
Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.
Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд. Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!
Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.
Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудаж байна. Өөдөө ширтсээр миний нүд чилжээ. Эзэн, би шаналж байна. Миний хамгаалалт байгаач.
Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.
хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн,
Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.
[Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.]
Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ.
мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, түүний шархыг долоодог байв.
Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.
Бидэнд ядуусыг санаж байгаарай хэмээн захисан билээ. Чухамдаа би үүнийг л биелүүлэхийг эрмэлзэж явсан юм.
Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.
Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.