27 Би дотоод сэтгэлдээ шатан, ангижирч чадахгүй байна. Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
27 Гэдэс дотор минь халуу шатаад намжихгүй байна. Зовлон зүдүүрийн өдрүүд надад айсуй.
Бидний эцэг өвгөд Танд итгэсэн. Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.
Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна. Миний сүнс ихэд зовж байна. Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв. Гудамжинд илд хяддаг. Гэр дотор ч үхэл мэт буюу.
Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ. Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.