26 Би сайныг горилж байхад бузар муу ирлээ. Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
26 Би сайныг горилж байхад муу нь ирлээ. Би гэрлийг хүлээж байхад харанхуй ирлээ.
Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
Түүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүний дэнлүү түүний дээр унтардаг.
Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
Гэсэн ч харанхуйд ч, намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.
Тэгээд би “Үүрэндээ би үхнэ. Өдрүүдийг би элс адил олшруулна.
Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан.
Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.
Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!
Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ? Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?
Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!
Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.
ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болж Маротын оршин суугч сайныг хүлээсээр дорой болдог.