19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд би шороо үнс шиг болов.
19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд Тийнхүү би шороо үнс мэт болов.
Абрахам —Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.
Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.
Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.
Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд өөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч. Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.
Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв.