Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 30:1 - Ариун Библи 2004

1 Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог. Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Надаас бага залуу нь гэтэл одоо Намайг элэглэх болжээ. Хоньч нохдынхоо дайтай ч би Хардаггүй байсан, тэдний эцгүүдийг

Onani mutuwo Koperani




Иов 30:1
17 Mawu Ofanana  

Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу —Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв.


Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.


Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ? Тэд хүч тэнхээгээ алдсан юм.


Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.


Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд Би согтуурагчдын дуу нь болсон.


Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.


Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


тэдэнд —Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.


Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав.


Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.


Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж, —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв.


Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.


Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa