23 Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.
23 Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд Гэрэл юунд өгөгдөө вэ?
Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.
Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн буудалладаг.
Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
Та намайг дайсны гарт тушаасангүй. Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.
Та миний танилуудыг надаас холдуулсан. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон. Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан. Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан. Би Тан уруу гараа сунгасан.
“Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа?
Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив. Тэрээр гинжийг минь хүнд болгов.
Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж, миний жимийг тахир болгов.
Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж, тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно.