Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 3:21 - Ариун Библи 2004

21 Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.

Onani mutuwo Koperani




Иов 3:21
13 Mawu Ofanana  

Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.


Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.


Өө, миний хүсэлт биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!


Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!


Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.


Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,


Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв.


Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас илүүгээр үхлийг сонгох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Нар мандахад Бурхан дорнын халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн —Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.


Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa