14 Өөрсдөдөө нурангийг дахин босгосон дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,
14 Нурангийг дахин босгосон Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,
Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.
Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.
Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.
Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.
Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села
Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.
Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.
«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?
Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.
Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.