8 залуус намайг хараад нуугдаж, өвгөд босож, зогсдог байв.
8 Өсвөр залуус намайг хараад нуугддаг байлаа. Өвгөд нь хүртэл миний өмнө босоод зогсдог байлаа.
Би хотын дааман хаалга уруу гарч, талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд
Ноёд үгсээ хорьж, гараараа амаа тагладаг байв.
Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.
Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.
Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.
Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн,
Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.