16 Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.
16 Үгээгүйчүүлд эцэг нь болж байв, би. Харийн хүний төлөө хэргийг нь нягталдаг байлаа.
Эзэн нь “Таны зарц намайг ингэлээ” гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ.
Тэгэхэд хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.
Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ.
Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү? Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
(харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөд нялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),
Миний майхны хүмүүс “Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?
Харь хүн гадаа хонож байсангүй, би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.
Чи олон хүнийг сургамжилсан бөгөөд чи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.
Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол Өөрийн ариун газартаа буй Бурхан юм.
Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.
Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол Хар санаатай хүн үүнийг үл ойлгоно.
Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно.
Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо.
чи түүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал
Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.