Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 29:12 - Ариун Библи 2004

12 Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг, Туслах хүнгүй өнчдийг Би авардаг байлаа.

Onani mutuwo Koperani




Иов 29:12
20 Mawu Ofanana  

Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.


Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.


Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү? Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?


эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол


(харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөд нялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),


хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол,


Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.


Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол Өөрийн ариун газартаа буй Бурхан юм.


Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.


Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон. Би хүч чадалгүй хүнтэй адил,


Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.


Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.


Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л энэ нь сайн байв. Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.


Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa