Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 27:5 - Ариун Библи 2004

5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ Өөрөөсөө үл холдуулна.

Onani mutuwo Koperani




Иов 27:5
17 Mawu Ofanana  

Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.


Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.


ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.


Тэгэхэд эхнэр нь түүнд —Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.


Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав. Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.


Тэр намайг зөв шударга жингээр жинлэж, миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг.


Хэрвээ алхам минь замаас гарч, эсвэл зүрх минь нүдийг минь дагаж, эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,


Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.


Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.


Иовын гурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.


“Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.


ЭЗЭН эдгээр үгсийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд хандан —Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй.


Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.


Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.


Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.


Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа.


Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa