16 Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж, хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,
16 Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж, Хувцас хунарыг шавар мэт овоолдог ч,
Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.
Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерт өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ.
Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш. Үр тариа нь газарт унахгүй.
Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.
алтыг шороонд булж, Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан, бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж, гэмгүй хүн мөнгийг хуваана.
эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн, алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.
Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.
Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж, түүнийг доромжлон, үг цухуйлган, «Өөрийн бус юмыг өсгөж, өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?
Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун. Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно. Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.
Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт, алтыг гудамжны тоос мэт овоолно.
Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.
Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ.