13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Зугтагч могойг тэрээр мутраараа цоо хатгав.
Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.
Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг. Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.
Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав.