10 Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.
Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан, —
Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу? Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?
Гэрэл ямар замаар хуваагдах хийгээд дорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?
Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
Тэр тэнгэрийг бүтээж, гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооход Би тэнд байсан
Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд, Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.
Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.