2 Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж, тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
2 Зарим нь газрын шав тэмдгүүдийг хөдөлгөж, Тэд мал сүргийг булаан авч, бэлчээртээ аваачдаг.
Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч, хагалсан шангууд нь хамтдаа уйлдаг юм бол,
Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.
Урьдын хил заагаа бүү өөрчил. Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.
Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ. Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.
ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвгөд дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.
“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.