16 Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
16 Зүрхийг минь Бурхан доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж, хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ. Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.
Эрхийг минь хассан Бурхан болоод сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан.
Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн. Таны аймшгууд намайг сөнөөсөн.
Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.
Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.
Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ, удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.
Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.
Тэрээр тэдэнд хандан “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд. Та нар тэднээс бүү ай, бүү уймар, бүү чичир!
Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.