14 Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй адил Түүнд олноороо бий.
14 Надад товлогдсон зүйлсээ Тэр хэрэгжүүлдэг бөгөөд Үүнээс гадна олон зүйл Түүний санаанд буй.
Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ. Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
Гэвч Тэрээр хосгүй бөгөөд хэн Түүнийг эргүүлж чадах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.
Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.
үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд зовлонт шөнүүд надад тогтоогджээ.
Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг. Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.
ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ. “Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ.
Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм.
гээд “Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм” гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.