11 Түүний замаар хөл минь бат замнаж Би Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.
11 Түүний замаар хөл минь бат замнаж Түүний замыг би сахиж, хажуу тийш хазайсангүй.
Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
Хэрвээ алхам минь замаас гарч, эсвэл зүрх минь нүдийг минь дагаж, эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,
Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд би хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг. Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.
Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай.
Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь халтирсангүй.
Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм. Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.
Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж, Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.
Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
ЭЗЭНийг дагахаас эргэн больсон, ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.
Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө.
Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.
Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.