7 Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй, өлссөн хүнээс талх харамласан.
7 Ядарсан хүнд чи уух ус өгөөгүй, өлссөн хүнээс талх харамласан.
Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж, эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,
эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол
Миний майхны хүмүүс “Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?
Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.
хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, чиний гэрэл нь харанхуйд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно.
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?
хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн,
хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,
Учир нь та нар Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй,
«Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг».