29 Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.
29 Тэд чамайг дорд болгоход Чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.
Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.
ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж, гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.
Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.
Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.
Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно.
Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.
Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.
Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.