27 Чи Түүнд залбирах бөгөөд Тэрээр чамайг сонсох болно. Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.
Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалим уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.
Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж,
Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу? Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?
Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.
мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол, Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож, чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
Би бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
Бурхан, Таны тангаргууд над дээр буй. Би Танд талархлын тахилуудыг өргөнө.
Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.
Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!
Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол,
«Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.
Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.
Чи ЭЗЭН Бурхандаа амласан бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.