13 Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.
Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл
Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг. Тэдний уруулд илд байдаг. “Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг.
Тэд хорон зорилго дотор бат зогсдог. Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.
Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг.
Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ?” “Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.
“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.
Тэгэхэд Тэр надад —Израилийн болон Иудагийн гэрийн гэм буруу нь маш их, үлэмж бөгөөд газар нь цусаар дүүрч, хот нь ч гажуудлаар дүүрэн байна. Учир тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээн хэлдэг.
Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.
Тэд Кармелын орой дээр нуугдсан ч Би тэднийг хайн олж, тэндээс барина. Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан ч тэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.