31 Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж, хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?
31 Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж, хэн үйлдсэн зүйлийг нь түүнтэй тооцох вэ?
“Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг” Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.
Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.
Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан. Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.
Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.
Учир нь Иохан Херодод —Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв.
Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж, —Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.
Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа.
Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.
Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.