20 Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.
20 Өөрийнх нь нүд ялзралаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг!
Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна. Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг. Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.
Харин би мөнхөд тунхаглана. Би Иаковын Бурханд магтан дуулна.
Өөрөө босогтун. Өөрөө босогтун. Сэрэгтүн, Иерусалим аа. Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан. Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй, ёроолд нь хүртэл уусан.
Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно”.
Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв. Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ. Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.
“Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.
Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үнэхээр хийх болно.
Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.
тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.
Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.