2 Хэлэх үгийг минь анхааралтай сонсож, энэ нь та нарын тайвшрал болог.
2 —Хэлэх үгийг минь анхааралтай сонс, энэ нь та нарын тайвшрал болог!
Миний үгсийг анхааралтай сонс. Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.
Миний эргэцүүллүүдийг сонсож, миний уруулын эсэргүүцлийг чагна.
Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл чамд чамлагдаж байгаа юм уу?
Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ. Та нар бүгд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
Тэгэхэд Иов хариулан —
Тэвчин байж намайг яриулцгаа. Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
Ямар ч байсан, Иов оо, одоо миний яриаг сонсож, бүх үгсийг минь чагнаач.
Мэргэн эрчүүд та нар, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.
Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.
Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой.
Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж —Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно.