14 Тэд Бурханд “Биднээс холд! Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
Тэд Бурханд “Биднээс холд!”, мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
Гэвч хэн ч “Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.
Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.
Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.
“Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.
ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.
Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?
Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм. Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж, тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг. Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.
Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.
Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ.
Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд
Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.