24 Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч хүрэл нум түүнийг цоо хатгах болно.
24 Төмөр илднээс дайжиж чадсан түүнийг Хүрэл зэвт сум цоо хатгана.
Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.
Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна.
Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт, эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.