12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч, тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,
12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай байж, Хэлэн дороо тэрээр түүнийг нууцлан
Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.
Иймд Давид Уриад —Өнөөдөр ч мөн энд байгтун. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв.
Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн. Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.
Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог. Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.
Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм. Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.
Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.
Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.