2 Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?
2 —Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж, Үгээрээ намайг бяцлах юм бэ?
Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
Тэгэхэд Иов хариулан —
Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо. Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.
Үзэгтүн, та бүгд харлаа. Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
Эрхийг минь хассан Бурхан болоод сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж, амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг. Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.
Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.
Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг. Тэдний уруулд илд байдаг. “Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг.
Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.
Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа.
Тэр өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосонд, түүний сэтгэл санааг мохоов.