Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 18:8 - Ариун Библи 2004

8 Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Учир нь тэрээр хөлөөрөө торонд унагаагдсан бөгөөд тэрээр сараалжин урхин дээр алхдаг аж.

Onani mutuwo Koperani




Иов 18:8
18 Mawu Ofanana  

Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв.


Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар —Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв.


Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.


Занганд өсгийгөөрөө орж, хавханд тэрээр урхидуулдаг юм.


Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.


Тиймээс урхиуд чамайг хүрээлж, гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,


Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.


Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.


Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ. Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.


Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг. Харин зөв шударга хүн дуулж баясдаг.


Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.


Дэлхийн оршин суугч аа. Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж, тэд чамайг Миний тороор дээш татах болно.


Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.


Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг.


тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa