7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, хорон санаа нь түүнийг унагаадаг юм.
Хэн нэгэн нь Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.
Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
Үүнээс болоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв.
Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг. Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.
Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно. Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.
Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан. Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.
Та миний алхах замыг өргөсгөдөг, Тиймээс миний хөл бүдрээгүй.
ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.
Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог. Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.
Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг. Харин зөв шударга хүн дуулж баясдаг.
Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна. Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй.
Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.
Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Мэргэн хүмүүсийг Тэр башир байдлаар нь барьдаг” гэж бичигджээ.