17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, Түүний нэр хаана ч байхгүй болдог.
Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.
Миний дайснууд намайг муулан “Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.
Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та хотуудыг нураасан юм Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.
Харин хар санаатан газраас таслагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.
Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
Үхдэл нь амьдрахгүй, салан одсон сүнснүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний аливаа дурсамжийг арилгасан.
Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”.