20 Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.
20 Найзууд минь намайг тохуурхана. Нулимстай нүд минь Бурханыг харна.
Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
Уйлснаас болж нүүр минь улайж, зовхи минь гүн харлав.
Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил, Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
Харин одоо Тэрээр намайг сульдаалаа. Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.
Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөд миний нүд тэдний доромжлолыг ширтэнэ.
Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж, бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!
Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог. Харин би залбирч байна.
Би Түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.
Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.