18 Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
18 Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, Гаслах дуунд минь байх газар бүү үлдэг!
Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,
Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.
Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?
Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг. Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.
Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.
Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!
Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.