8 Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөд мэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?
8 Бурханы чуулалд чи суугаа юу? Мэргэн ухааныг чи өөрөөрөө хязгаарласан уу?
чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой! Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм. Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.
Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.
Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөл дотор зогссон юм бэ? Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ?
Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
Тэр үед Есүс хариу болгон —Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.
Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.
Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно» гэсэн байна.
Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?
“Учир нь Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?”. Харин бидэнд Христийн оюун ухаан бий.
Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болой.