26 Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаар Түүн уруу гөжүүдээр дайрдаг аж.
26 Түүний эсрэг гөжүүдлэн тэрээр Бамбайныхаа бөхөөр дайрсан билээ.
Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.
Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз хаан ЭЗЭНд илүү гэм нүгэл үйлджээ.
Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.
Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж, гуяа цулцгар махаар бүрсэн.
Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж, хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ. Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд Намайг үзэн ядагчдыг би устгалаа.
Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй Цөлөөс ч ирдэггүй.
Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.