2 Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.
2 Соёолоод хатаж хорчийдог цэцэг мэт Үлдэж хоцордоггүй сүүдэр мэт.
Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.
Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж, өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.
Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм. Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.
Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.
Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог, Таны нэр ч үеийн үед байдаг.
Ёолох дууны минь чангаас болж Яс минь маханд минь наалдав.
Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.
Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно.
Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон. Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. Села
Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ? Миний найдвар Танд л байна.
Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.
Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж, Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.
Гэмт хүн Бурханаас эмээдэггүй учраас түүнд сайн юм үгүй, түүний өдрүүд нь сүүдэр адил уртсахгүй.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.
Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.